Incubus-Light Grenades цомгийн талаар ...
Нийтдээ 16 жилийн турш Incubus нэрийн дор уран бүтээлээ хийж буй эдгээр 5 залуусын 2004-2005 онд дуунууд дээр нь ажиллаж эхэлсэн Light Grenades цомог 2006 оны 11 сарын 24 нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. 13 дуу багтаан 48 минут үргэлжилэх энэхүү цомгийн талаар өгүүлэе
Урьд нь тэднийг ерөнхийдөө алтернатив рок гэж тодорхойлоход буруудаад байх зүйл байдаггүй байсан. Brendan O’Brien –ний хамгийн сүүлд продюсрлэсэн энэ цомог нь
Рок хөгжимд яг шаардлагатай байсан тэрхүү зүйлийг ухаалгаар гаргаж ирсэнээрээ онцлог болж чадсан юм.
Харин A Kiss To Send Us Off –ийн нэг хэсэгт бараг л симфони оркестр тоглож бгаа юм шиг сонсогддог. Гитар болон бөмбөрийн маш чанга дуугаралтын дундуур Boyd–ын хоолой цуурайтах нь Limp Bizkit-ийн стилтэй төстэй болжээ.
Харин Dig дууны хувьд соль гитарын интро нь илүү анхаарал татдаг. Чих амраасан бараг л поп дуу шиг болсон гэж хэлж болох ч эрхий хуруугаа гозойлгохоос өөр аргагүй
Цомгийн хамгийн эхний сингл болон гарсан Anna Molly –дууны сүүлийн 1/3 хэсгийг сонсох хуртлээ бүгд л поп дуу байна гэж бодно. Жинхэнэ оргил хэсэг нь төгсгөлдөө орж өгсөн дуу юм.
Love hurts-incubus-ийнхэн энэ дуугаараа яг юу илэрхийлэх гэсэн юм болоо? Шүлэг нь байдаг л нэг, шашны номноос санаа авсан юм шиг дууны үг.
(Love hurts / but sometimes it's a good hurt / and it feels like I'm alive) Тэд үүгээрээ заавал хүнд рок тоглохгүйгээр сайхан дуу хийж болдог гэдгийг харуулахыг зорьсон бололтой. Ямар нэг хамтлагтай адилтгах болвол 3 Doors Down л байх байсан болов уу
Light grenades- 6 дахь track. Бараг л punk дуу болсон…